Улаанбаатар бүрэн дунд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг “Хариу нэхээгүй тус” аян 2018-2019 оны хичээлийн жилд “Сайн үйлсийн аян-2019” сэдвийн хүрээнд П.Наранцацрал багштай 12а ангийн сурагчид үндсэн зохион байгуулагчаар ажиллалаа.
Энэ хичээлийн жилд 12-р ангийн сурагчид үе тэнгийн өсвөр насны сурагчдад туслах зорилготой байсан бөгөөд нийгэмд итгэл зүтгэлтэй, хичээл болон урлаг, спортоор амжилт гаргасан амжиргааны түвшин доогуур сурагчдыг сонгож чин сэтгэлийн тусламжийг үзүүлэхээр зорьсон билээ. Мөн эцэг эхээ алдсан бүтэн өнчин амьдралын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай олон дүү нараа хардаг өсвөр насныханд тусаллаа.
Дараагийн нэг том ажил бол насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүдэд номын хандив, сэтгэлийн бэлэг өгөхөөр зорьсон. Амьдралын шуурганд хөл алдан бүдэрсэн ч гэсэн ирээдүйд нэг замаар алхах, энэ нийгмийг цогцлоох иргэний хуваарь тэдэнд итгэл, найдвар, хайр төрүүлэх зорилгоор уулзалт ярилцлага хийсэн юм.
Аяны хүрээнд 12-р ангийн сурагчид нийгэмд тустай ажлыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулсан бөгөөд сурагчид маань удирдах, идэвх оролцоо нэмэгдэх, санаачлах, бие биедээ туслах, дэмжих, нэг зорилгод нэгдэх гэх мэт эерэг дадал хэвшилд суралцлаа.