Дунд ангийн сурагчид математик болон гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай.
“Мэргэжил сонголтын гарын авлага” нь жил бүр зохион явуулдаг сурагчдад мэргэжил сонгох, элсэлтийн шалгалтын чиг хандлагаа олж мэдэхэд туслах зорилготой .
- Өөрийнхөө дуртай зүйл юу болохыг мэдэж, дотор нуугдсан авъяасаа олно.
- Өөрт байгаа үнэ цэнийг олж, утга учиртай амьдрахын төлөө “үүрэг даалгавар”-тай болно.
- Баяр хөөртэй ажиллахын хажуугаар авъяасаа хүссэнээрээ хөгжүүлэх боломжтой мэргэжлийн ертөнцөөр аялах
- Олон талын байдлыг бодолцон шийдвэр гаргах дасгалыг хийснээр мэргэжлээ сонгох
- Мэргэжлээ сонгосон тул ирээдүйнхээ бэлтгэл хангах нарийн аргуудыг сурах
Хүүхэд залуусыг амьдрах ухааны чадвараа хөгжүүлэхэд нь туслахын гол зорилго нь тэднийг өөрсдийн амьдралдаа бүрэн гүйцэд эзэн болж бат бэх нийгэм байгуулахад хувь нэмэр оруулах боломжоор хангах явдал юм.
АМЬДРАЛЫН ЭРҮҮЛ ХЭВ МАЯГ
- Зөв хооллолт
- Өөртөө үйлчлэх чадвар
- Зөв хүмүүжил
- Хөдөлгөөн
4D frame”сургалтын зорилго: Дэлхий даяар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боловсролын хэв маягийг манлайлж буйтай холбогдуулан “4D frame” сургалтаар дамжуулан хүүхдүүдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж , улмаар өөрийнхөө хүсэж байгаа зүйл /дүрс, биет/-ийг бодит болгон бүтээх юм .
Улаанбаатар бүрэн дунд сургууль "4D frame" сургалтыг 2016 оны 4 дүгээр сараас бага, дунд ангийн сурагчдын дунд дугуйлангаар явуулж эхэлсэн.
Дугуйлангийн сурагчид өнгөрсөн жил 2016 оны 10 сарын 8 нд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон улсын математикийн шинжлэх ухааны ХОЁРДУГААР тэмцээнд УББДС -ийн 18 сурагч буюу 8 баг амжилттай оролцож дараах амжилтыг гаргалаа. Үүнд:
Алтан медаль 1, хүрэл медаль 1, тусгай байр 3,
багаараа тусгай байр эзэллээ.
Харин энэ хичээлийн жилд Олон Улсын Математикийн Шинжлэх Ухааны ГУРАВДУГААР тэмцээн 2017 оны 10 сарын 21 нд БНСУ ын Сөүл хотноо зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, БНСУ, энэ жил БНСУ, Монгол, Хятад, Лаос, Швед, Филипин, Америк, Киргизстан, Саудын Араб, Хонконг зэрэг 10 улсын 1056 сурагчид оролцсон байна. УББДС -ийн 20 сурагч буюу 10 баг амжилттай оролцож дараах амжилтыг гаргалаа.
7.3. Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж багш, эцэг эх, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх:
7.3.1. хүүхдийн авьяас билгийг нээж, хөгжүүлэхэд чиглэсэн теле сургалт, хөрөг, баримтат болон уран сайхны нэвтрүүлэг, асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг зэрэг телевиз, радио, сэтгүүл зүйн бүтээл туурвиж, нийтийн хүртээл болгоно;
7.3.4. ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан, секцийг авьяаслаг иргэдээр удирдуулах ажлыг дэмжиж, зохион байгуулна;
Номтой нөхөрлөх хөдөлгөөн өрнүүлэн номыг бүтээлчээр унших арга барилд сургах зорилготой.
- Ном унших сонирхолтой болох
- Унших номоо сонгох
- Ном унших арга барилтай болох
- Номын тэмдэглэл бичиж сурах
- Бусдад унших сонирхол төрөхүйц ярьж сурах
- Номыг уншин бүтээлчээр сэтгэж, ном бүтээж сурах