Тус хичээлийн зорилго: нь сурагч нь хүүхдүүд санхүүгийн боловсролтой, бизнес сэтгэлгээтэй, хариуцлагатай бүтээлч иргэн болж төлөвшихөд оршино.
“Бизнес судлал” хичээлээр орлого нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг эрмэлзэх, бизнесийн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай, шударга, ёс зүйтэй болгох, бизнес төсөл бичих,хэлэлцүүлэх чадвартай болох ач холбогдолтой.
Сургуулийн онцлогт тохируулан сургалтын хөтөлбөрөө байнга шинэчлэн боловсруулж ,суралцагчдыг англи хэлний гүнзгий мэдлэгтэй, ТОЕФЛ шалгалтанд бүрэн бэлтгэгдэн төгсгөх, гадаадын их дээд сургуулиудад сурах боломжийг хангах зорилготой.
TOPIK хөтөлбөрийн зорилго: Солонгос хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, БНСУ-н их дээд сургуулиудад элсэн суралцах боломжийг хангах.
TOPIK шалгалтын тухай: TOPIK гэдэг нь Test of Proficiency in Korea буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт гэх үгийн товчлол юм.
Энэхүү шалгалтыг "Солонгос улсын боловсролын явцыг үнэлэх академи" хариуцан явуулдаг бөгөөд Солонгос улс болон бусад 72 оронд явагддаг олон улсын шалгалт. БНСУ-н ихэнх их дээд сургуулиуд Солонгос хэл дээр сургалт явагддаг тул англи хэлний оноогоор элсэх боломжтой сургуулиуд цөөн байдаг. Шалгалтын хувьд унших, бичих, сонсох 3 төрлөөр 300 оноогоор дүгнэгддэг .
Бизнес судлал хичээлийн зорилго: Суралцагчид санхүүгийн боловсролтой, бизнес сэтгэлгээтэй, хариуцлагатай бүтээлч иргэн болж төлөвшихөд оршино.
“Бизнес судлал” хичээлээр орлого нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг эрмэлзэх, бизнесийн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай, шударга, ёс зүйтэй болгох,мөн бизнес төсөл бичих ,хэлэлцүүлэх чадварт сургах ач олбогдолтой.