card
/
Сурагч
Багш
Дугуйлан секц
Хичээлийн байр

ИТГЭЛ

  • Зорьсон зорилгодоо итгэлтэй, үнэнч найдвартай боловсон хүчин бэлтгэх
  • Ертөнцийг үзэх зөв итгэл үнэмшилтэй болгох
  • Хүмүүсийн харилцаанд итгэлцэл бий болгох
  • Үнэнч шударга, хүмүүжилтэй болгох
  • Энэ сургуулийг төгссөн хүн итгэлтэй гэдэг ойлголтыг бусдад өгөх

НАЙДВАР

  • Ирээдүйдээ итгэл үнэмшилтэй, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг төлөвшүүлэх
  • Ажил мэргэжлийн өндөр ур чадвартай, хариуцлагатай, найдвартай боловсон хүчин бэлтгэх

ХАЙР

• Өөртөө болон бусдад төдийгүй эх орон, дэлхий нийтэд үнэнч сэтгэлээр хандах, энх тайванч, энэрэнгүй сэтгэлтэй нэгэн болгох

Сургалтын онцлог

Гадаад хэл, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай

Гадаад хэл, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай

БНСУ-ын хөрөнгө оруулалттай, 1020 хүүхдийн суудал бүхий хичээлийн 2 байртай. Сурагчдад үдийн хоол болон автобусаар үйлчилдэг. 150 хүний суудал бүхий хурлын заал, иж бүрэн тоноглогдсон спорт заал. Нэг ээлжийн сургууль учраас ажлын өдөр 8:30-аас 17:00 цагийн хооронд программт хичээлээс гадна давтлага авах, даалгавраа хийх, кабинет, номын сан болон интернэтэд холбогдсон компьютерийн иж бүрэн лаборатороор үйлчилдэг.

Математик, физик, хими, биологи, газар зүй, монгол, англи, солонгос хэлний хэл зүйн дугуйлангууд

Математик, физик, хими, биологи, газар зүй, монгол, англи, солонгос хэлний хэл зүйн дугуйлангууд

• Сурагчдад мэдлэг олгохын зэрэгцээ тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн авьяас билэг, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор төгөлдөр хуур, гитар, хийл, үндэсний хөгжим, цаасан урлал, уран зураг, таеквондо, хөл бөмбөг, сагс, газрын теннисний секц дугуйланд суралцуулдаг.

Багш нар хичээлийг хэвшмэл загвар биш сонирхолтой, бүтээлч хэлбэрээр заадаг

Багш нар хичээлийг хэвшмэл загвар биш сонирхолтой, бүтээлч хэлбэрээр заадаг

Сурагчдыг эрүүл чийрэг бие бялдар, хүнлэг ёс суртахуунтай болгон хүмүүжүүлэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Дуу хөгжим, дүрслэх урлагийн хичээлийг мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар орж, сурагчдад гоозүйн боловсрол олгодог.

Өдөр өнжүүлэх бүлэгтэй

Өдөр өнжүүлэх бүлэгтэй

1-р ангиас сурагчдыг эх хэлээ дээдэлсэн, эх хэлээрээ зөв боловсон харьцахад сургадаг, 2-р ангиас солонгос хэл, 3-р ангиас англи хэл, 3-5-р ангид “Математик хөгжил”, 1-5-р ангид “Оюуны хөгжлийн -IQ” сургалт, 1-5-р ангийн сурагчид таеквондогийн сургалт, 4dframe стем сургалтыг сургалтандаа нэвтрүүлсэн.

Сургуулийн их эмч

Сургуулийн их эмч

Сургуулийн их эмч багш, ажилчид, сурагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах, зөвлөгөө өгөх, вакцинжуулах ажлыг үргэлж зохион байгуулдаг.

БНСУ-ын их дээд сургуульд зуучилдаг

БНСУ-ын их дээд сургуульд зуучилдаг

Төгсөгчдөө БНСУ-ын их дээд сургуульд үргэлжлэн суралцахад нь зуучилдаг.

Хөгжмийн цаг

Хөгжмийн цаг

Сурагчдыг өөртөө итгэлтэй, найз нөхөд, багш, хамт олон гэр бүл, эх орноо хайрлан хүндлэх сэтгэлтэй, суралцах арга барилтай, итгэл найдвартай иргэн болон төлөвшүүлэх зорилгоор “Хөгжмийн цаг”-ийг өдөр бүр явуулдаг. “Хөгжмийн цаг”-аар дэлхийн болон монголын сонгодог хөгжмүүдээс сонсч, зөв төлөвшил хандлагад сургадаг.

Зуны сургалт

Зуны сургалт

Англи, солонгос хэлний мэдлэгийн түвшинг ахиулах зорилгоор зуны сургалт зохион байгуулдаг. Мөн хүүхэд бүрээр “Мөрөөдлийн дэвтэр” хөтлүүлж, ирээдүйдээ итгэх итгэл үнэмшилтэй болгон, бүтээлч сэтгэлгээний хүмүүжил төлөвшүүлдэг. БНСУ-ын боловсролын байгууллагын үйл ажиллагаа, орчны судалгаа хийн туршлага судлах зорилгоор багш, сурагчдыг сургалт аялалд хамруулдаг.

Сургуулийн орчин

Мэдээ мэдээлэл

Сургуулийн эргэн тойронд